Манай үйлчилгээ

Бид Танд найдвартай, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлнэ.

Манай компани дараах үйлчилгээ үзүүлнэ.

Үүнд:

•   Захиалгат нислэг

•   Түргэн тусламжийн нислэг, үйлчилгээ

•   Нисэхийн сургууль

•   Хөдөө аж ахуйн зориулалт бүхий авиахимийн нислэг

•   Байгаль хамгаалах авиохимийн нислэг

•   Геологийн эрэл хайгуулын нислэг

•   Эрэл хайгуул, аврах үйл ажиллагаа

•   Аялал жуулчлал, агаараас зураг авах нислэг

•   Түр аэродром сонгох, гэрчилгээжүүлэх зөвөлгөө өгөх үйлчилгээ

 

- Захиалгат нислэг:
Бидний энэ үйлчилгээ байгууллага, хувь хүн аль ч бай аялалын аюулгүй, найдвартай, тав тухыг баталгаа болгон Таны хэрэгцээнд бүрэн нийцэх болно. Томас Эйр Таныг Монгол улсын аль ч өнцөгт шуурхай, аюулгүй хүргэнэ. Швейцарь улсад үйлдвэрлэгдсэн цоо шинэ Пилатус РС-6 агаарын хөлөг нь богино зайд хөөрч буух чадвар бүхий дэлхийн шилдэг агаарын хөлөг юм.

- Түргэн тусламжийн үйлчилгээ:
Томас Эйр ХХК-ийн түргэн тусламжийн үйлчилгээний баг нь өндөр шаардлагын дагуу, шуурхай авч хэрэгжүүлэх чадвартай.

Бид түргэн тусламжийн үйлчилгээнд шилдэг техник технологи ашиглаж, АНУ-ын өндөр ур чадвар бүхий нисгэгч болон ЭМШУИС-ийн багш Гэмтэл согог судлалын үндэний төвийн эмч клиникийн профессор тэргүүлэх зэргийн мэс заслийн эмч нар 7 хоногийн 24 цагийн бэлэн байдалд үйлчилгээ үзүүлж байна.

- Нисэхийн сургууль:
ИНД-141 дүгээр дүрмээр гэрчилгээжин Монгол Улсад анхны нисэхийн төрөлжсөн сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Та манай сургалтанд хамрагдсанаар CPL буюу Коммерийн нисгэгчийн үнэмлэх, PPL буюу Хувийн нисгэгчийн сургалтанд хамрагдан үнэлгээ авах бололцоотой болно. Манай энэхүү төслийн хүрээнд нисгэгчийн үнэмлэхтэй нисгэгч нар дадлагажих, өөрийн нислэгийн цагаа нэмэгдүүлэх дадлага нислэг ч мөн хийх бололцоотой болох юм.

- Хөдөө аж ахуйн зориулалт бүхий авиахимийн нислэг:
Бид Монгол Улсад анх удаа аж үйлдвэрийн зориулалт бүхий агаарын хөлөгөөр бэлдмэл цацах буюуавиахимиин нислэгиéнүйлчилгээг газар тариалангийн салбарт үзүүлдэг. Бид Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атарын 3-р аян” хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор Airtractor AT-602 маягийн хөдөө аж ахуйн салбарт зориулагдсан техникийн өндөр хүчин чадал бүхий агаарын хөлгийг санал болгож байна.

- Байгаль хамгаалах авиахимийн нислэг:
Томас Эйр ХХК нь нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж болохын хувьд Ой хамгаалах, бэлчээр, таримал ургамал хамгаалах, ой, хээрийн түймэртэй зориулалт бүхий Airtractor AT-602 маягийн агаарын хөлөг нь Төр засаг, ОНБ, хувийн хэвшилтэй хамтран Монгол Улсын байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангахад өөрийн хувь нэмэрээ оруулж байна.

- Эрэл хайгуул, аврах үйл ажиллагаа:
Энэхүү үйлчилгээ нь ихэнхдээ өндөр ур чадвар шаардсан онцгой нөхцөлд тохиодог онцлогтой боловч манай өндөр ур чадвар бүхий нисгэгч, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, шинэ агаарын хөлөг бидэнд эрэн хайгуулын салбарт шилдэг нь байх боломжийг олгодог.

- Аялал жуулчлал, агаараас фото зураг авах:
Томас Эйр ХХК-ийг сонгосноор та Монголын үзэсгэлэнт байгалийг хөх тэнгэрээс тольдож фото зургийг ямар ч өнцөг, алслалаас авах боломж бий боллоо. Бид өөрсдийн үйлчилгээгээрээ газраар очиход хязгаарлагдмал Бурхан халдун, Хан хэнтий уул нурууд, гол мөрөн тэр байтугай нийслэл Улаанбаатар хот, Бог хан уулыг дээрээс нь харах ховор боломжийг олгож байна. Томас Эйр ХХК-ийн агаарын зураглалын үйлчилгээгээр Та хамгийн сүүлийн үеийн агаарын хөлөгөөр зориулалтын том гүйдэг хаалга болон шалны люкийг ашиглан бүх төрлийн зураглалын ажил гүйцэтгэх боломжтой.

- Түр аэродром сонгох, гэрчилгээжүүлэх зөвөлгөө өгөх үйлчилгээ:
Хөдөө орон нутагт уул уурхай, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон жуулчны бааз г.м үйлчилгээ явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Авиацын мэргэжилтнүүд, өндөр ур чадвар бүхий нисгэгч, талбай сонгон буух чадвар бүхий агаарын хөлөгийг ашиглан мэргэжлийн өндөр түвшинд зөвөлгөө өгч, түр аэродром гэрчилгээжүүлэх, зурвас байгуулах ажилд Тань туслалцаа үзүүлнэ.


 

 

Холбоо барих

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 
4-р хороо, Сөүлийн гудамж, Түшиг төв 204 тоот.

 

Утас:

976-9611-1459

Факс:

976-7585-1460

Э-шуудан:

info@thomasair.mn