Пилатус ПС-6

Пилатус ПС-6 загварын энэхүү агаарын хөлөг нь Канад Улсад үйлдвэрлэгдсэн Pratt & Whitney компанийн 680 морины хүчин чадал бүхий PT-6A загварын хөдөлгүүртэйгээр Щвейцарь улсын Пилатус онгоцны үйлдвэрт 2011 үны 6-р сард үйлдвэрлэгдэж Монголд шууд нийлүүлэгдсэн цоо шинэ онгоц бөгөөд 7 хүртэл зорчигч эсвэл 1000кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Уг онгоц нь нислэгийн алслалтын хувьд Монгол орны аль ч цэгт хүрэх боломжтой маш богино зайд асфальт бетонон болон шороон зурмас, цас болон усан дээрээс хөөрч буух чадвартай дэлхийд чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн агаарын хөлөг. Түүнчлэн уг онгоцонд тусгай захиалгаар түлшний нэмэгдэл сав болон цаг агаарын үзэгдлийг харах чадвар бүхий радиолокатор, авто-пилот зэрэг тоноглолуудыг нэмэгдлээр суулгасан. Өвлийн улиралд цана ашиглан цасан бүрхүүлтэй талбайгаас хөөрч буухаас гадна, мөн нуур зэрэг усан гадаргуу дээр ч бууж хөөрөх зориулалт бүхий завийг бас суурилуулан ашиглахаар тоноглосон юм.

Пилатус ПС-6 Агаарын хөлгийн техникийн үзүүлэлт:

•   Агаарын хөлгийн хэмжээ

Урт-11 м, Өргөн-16 м, Өндөр-3 м

•   Онгоцны өөрийн жин

1250-1500 кг

•   Хөөрөлтийн дээд жин

2800 кг

•   Ачаа тээвэрлэлт

600-1200 кг

•   Хөөрөх буух зай

315-440 м

•   Нислэгийн өндөр

4700 м

•   Нислэгийн хурд

232 км/цаг

•   Нислэгийн алслалт

926-1611 км
Холбоо барих

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 
4-р хороо, Сөүлийн гудамж, Түшиг төв 204 тоот.

 

Утас:

976-9611-1459

Факс:

976-7585-1460

Э-шуудан:

info@thomasair.mn